Сэлэнгэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймагт нэг дор 76 төрийн үйлчилгээг авах боломжтой Төрийн үйлчилгээний нэгдсэн төв өчигдөр нээлтээ хийлээ.
Монгол Улс даяар нийслэл, бүх аймгийн төвүүдэд төрийн үйлчилгээг иргэд нэг дороос шууд авдаг боломжийг нээж байгаа. Монгол Улсын 21 аймаг, Уланбаатар хотод 6-р сарын 1-ний өдөр гэхэд энэ үйлчилгээний нэгдсэн төвийг нээх зорилготой байгаа. Иймээс өнөөдөр буюу 15-ний бэлэгт сайн өдөр Сэлэнгэ аймагт энэхүү үйлчилгээний нээлтийн ёслол боллоо.
Уг ёслолд ЗГХЭГ-ыг дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс Сэлэнгэ аймгийн иргэд, төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:”Ерөнхийдөө бид иргэдээрээ төрийн үйлчилгээг үнэлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Сүхбаатар сумандаа 40 гаруй чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нэг цонхны үйлчилгээг нээн ажиллуулж байсан. Харин одоо бүр өргөжүүлээд аймгийн хэмжээнд бүх лавлагааг иргэд маань төрийн албан дээр очиж дугаарлаж цагаа алдахгүйгээр худалдаа арилжаа хийнгээ өөрт шаардлагатай төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо” хэмээн хэллээ. Энэхүү төвөөс иргэд Угтах үйлчилгээнээс эхлээд даатгал, Автотээврийн үндэсний төвийн салбар, Эрх зүйн туслалцааны төв, Наториат, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэл, статистикийн газар гээд бүх төрлийн төрийн үйлчилгээг авах ажээ.
Нээлтийн үйл ажиллагааны анхны үйлчлүүлэгч Д.Хүслэн хүү төрсний гэрчилгээгээ гардан авлаа. Мөн 16 нас хүрч Монгол Улсын иргэн болсон хүүхдүүдийн төлөөлөл иргэний үнэмлэхээ хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг