Үйлчилгээний нэгдсэн төв 6720 үйлчлүүлэгч хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-16 14:55:02

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн гуравдугаар салбарын албан ёсны нээлт боллоо.

Төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой  тус төв үйлчлүүлэгчидээ хүлээн авах боломж бүрдэж байна.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нарын албаны хүмүүс оролцов.

“Драгон” төвд байрлах 1,558 м2 талбай бүхий “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

үйлчилгээ, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, хурлын өрөө, банк, ёслол хүндэтгэлийн тайз, серверийн өрөө, цайны газар, шударга худалдааны цэг, хяналтын камерын өрөө, нотариат,  үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудаас бүрджээ. Тус төв нь өдөртөө 6,720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай  бөгөөд газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах аж.  Драгон төв дэх Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.

 Б.Заяа

.

相关新闻