Манай жүдочид Казахстанаас 2 мөнгө, нэг хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-16 16:11:25

Казахстаны Алмата хотноо тавдугаар сарын 13-15-нд зохион байгуулсан жүдо бөхийн Гран при тэмцээнээс манай жүдочид 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд манай улсаас 11 жүдоч оролцсоноос эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэй 73 кг-д С.Ням-Очир V байрт, эмэгтэй 52 кг-д А.Цолмон, +78 кг-д О.Жавзмаа нар VII байрт тус тус шалгарсан байна.

Казахстаны баг тамирчдын цорын ганц алтан медалийг эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг авсан юм. “Алмата-2016” Гран при тэмцээнийг Франц улс 3 алт, 2 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлсэн бол Гүрж, Кубын багууд тус бүр хоёр аварга төрүүлжээ.

Д.Өлзий

相关新闻