Цагаан хадны зарим хэсгийн зам усанд автжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрс тээврийн "Цагаан хад" сууринд замын зарим хэсэг усанд автжээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар энэ сарын 11-ний шөнө усархаг бороо орсны улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам дагуу зарим хэсэгтээ усанд автаж цөмрөх эрсдэлтэй, нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буйг АТҮТ-өөс анхаарууллаа.
Мөн өнөөдөр говийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.