"МИАТ" ирэх бямба гарагт нээлттэй өнжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-16 18:04:05

МИАТ ТӨХК энэ сарын 21 буюу ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хамтдаа аялсан нэгэн жаран” уриатай нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Монгол Улсад хуваарьт тогтмол нислэгийг эхлүүлсэн буюу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр ирэх долдугаар сарын 7-нд тохиож буйтай холбогдуулан  дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөг нь “МИАТ 60 жил” бүх нийтийн марафон гүйлтээр эхлэж хүүхэд залуучуудын дунд сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг хөгжөөнт тэмцээнээр үргэлжилнэ. Мөн Люмино, Guys хамтлаг ая дуугаа өргөх гэнэ.

 Мөн үеэр  МИАТ ХК 2015 оны үйл ажиллагаа, 2016 оны төлөвлөгөөгөө  танилцуулахаас гадна хэлтэс, албад тус бүр танилцуулгаа хийх юм байна. Түүнчлэн  тус өдөр  “МИАТ Төгөл-“д мод тарихаас гадна  шилдгүүдээ тодруулна хэмээн албаныхан  мэдээллээ.

 Б.Заяа

相关新闻