Сувиллын ясли үйлчлэхгүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяа сувиллын ясли ажиллахгүй гэж тус газраас мэдээллээ.
Засгийн газраас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний
өдрөөс үе шаттай эхлүүлэх, цэцэрлэгүүд хүчин
чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг
бүхэлд нь хамруулах, хоёр настай хүүхдийг энэ удаа цэцэрлэгт авахгүй байх шийдвэр
гаргасан юм.
Тиймээс энэ жил сувиллын ясли хүүхэд авч үйлчилэхгүй юм байна.
Сувиллын
ясли 1994 онд байгуулагдсан бөгөөд Булган сумын амьжиргааны баталгаажих түвшингийн
онооноос доогуур өрх, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний
хүүхэд, хагас болон бүтэн өнчин болон хөгжлийн
бэрхшээлтэй 1-2 насны багачуудыг хүлээн авдаг байсан юм. Жилдээ 40 хүүхдэд бие
бялдрыг хөгжүүлэх, сувилах үйчилгээг үзүүлж иржээ. Ажиллагсдын хувьд эмч, сувилагч
мэргэжилтэй албан хаагчид ажиллаж, тосон бариа, усан эмчилгээ зэрэг эмийн бус
эмчилгээ үзүүлдэгээрээ онцлог төрийн үйлчилгээний байгууллага юм.