Цагдаагийн албанд долоон машин олгоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ, Засаг дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа дэмжиж сүүлийн гурван жилд долоон автомашин олгожээ.
2017-2019 онд Цагдаагийн газрын алба хаагч нарын албан хэрэгцээнд зориулан 90.7 сая төгрөгөөр нэг мотоцикль,
таван
автомашиныг шийдвэрлэж өгсөн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар 38.0 сая төгрөгөөр “УАЗ фургон” маркийн автомашиныг тусгай дуут дохио, GPS төхөөрөмж, машины станц, лед гэрэл, шөнийн дуран, мөрдөгчийн хэргийн газрын үзлэгийн цүнх зэргээр тоноглон өгч, цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх боломжоор хангасан гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс мэдээллээ.
Энэ онд Байгаль хамгаалах сангийн 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглах зориулалт бүхий хоёр автомашиныг Цагдаагийн газарт олгосон юм.