Ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг урамшуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай” А/389 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, ногоон төсөл хэрэгжүүлэгчид олгох гэрчилгээний загварыг баталлаа. Зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Тус журмыг хэрэгжүүлэхэд холбогдох зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгуулан зарцуулж байхыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
Ч.Ариунболд