Хөдөлмөрийн хэлтэс 609 иргэнийг ажилд зуучилсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-19 19:00:32

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэс энэ оны эхний долоон сард 609 иргэнийг ажилд зуучилжээ.

Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр, худалдаа, засвар үйлчилгээ, тээвэр, холбоо мэдээлэл, төрийн удирдлага, боловсрол, эрүүл мэндийн салбарт 3-156 иргэн ажилд оржээ. Мөн бусад салбарт 344 иргэн ажлын байраар хангагдсан аж. Харин зочид буудал, нийтийн хоолны чиглэлээр ажилд зуучилсан иргэн байхгүй байна.

Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн энэ он гарсаар 1185 болсны 577 нь эмэгтэй байгаа юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 4.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 59.6 хувийг бүрэн дунд боловсролтой, 10.7 хувийг суурь боловсролтой, 3.2 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна гэж аймгийн статистик мэдээлэлд дурджээ.

相关新闻