Нийслэлд тарваганы тулам нэвтрүүлэхээр завдсан иргэнийг 2.8 саяар торгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн шалган нэвтрүүлэхийн "Эмээлт"-ийн товчоогоор Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд иргэн Т-гийн ачаанаас агнахыг хориглосон, 9 бодгаль тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ.
Тарваганы тулмыг Зооноз өвчин судлалын Үндэсний төвд хүргүүлэн тээвэрлэж явсан иргэнд Зөрчлийн хуулиар 2.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр: "Амьтны тухай хууль зөрчсөн бол 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураахаар заажээ.
Мөн учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг үндэслэн холбогдогч иргэн Т-д торгууль 300 мянган төгрөг болон амьтдын Экологи, эдийн засгийн үнэлгээгээр 2.5 сая төгрөг нийт 2.8 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
Иймд жолооч нар хууль бус зүйл тээвэрлэж өөрсдөө хохирох эрсдэлээс сэргийлж дайвар ачааг задалж үзэж байхыг НМХГ анхаарууллаа.