Дэлхийн банкны төлөөлөгч Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-20 10:38:47

Булган /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Булган аймагт ажиллаж, аймгийн удирдлага болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.

-Дэлхийн банкнаас 2020 оны 9 сараас эхлэн “Нийгмийн эгэх хариуцлага” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Нийгмийн эгэх хариуцлага нь төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудлаар иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төрд хариуцлага тооцох, мөн хариуцан тайлагнах үйл явцаа сайжруулах. Холбогдох хариу үйлдэл хийхийг төрөөс шаардах, түүнчлэн  иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, бусад нийгмийн бүлгүүдээс энэхүү хүчин чармайлтыг дэмжиж, оролцохыг хүсдэг нийгмийн харилцааны механизм юм. Уг төсөл нь төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, төрд иргэдийн хяналтыг бий болгох. Улмаар иргэн төр хамтран орон нутгаа хөгжүүлэх боломжийг бий болгох, төсөв захиран зарцуулах, төлөвлөх, батлах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  зорилготой юм байна гэж аймгийн ИТХ-ын иргэний танхим хариуцсан мэргэжилтэн Ч.Ариун ярилаа.

Тус уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын улсын сектор хариуцсан мэргэжилтэн, “Тогтвортой амьжиргаа -3” төслийн удирдагч Д.Бадамчимэг, “Тогтвортой  амьжиргаа-3” төслийн зөвлөх Б.Хоролмаа болон аймгийн Лебирал эмэгтэйчүүдийн оюуны сан, Ажил олгогч эздийн холбоо, Сургууль, эцэг, эх, багшийн холбоо, “Булганы мэдээ” сонин зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов. 

相关新闻