Булган аймагт чанаргүй зээл 30,2 хувь нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. 2020 оны эхний хагас жилийн байдлаар Булган аймгийн банкнууд 128.8 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувь буюу 9.8 тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Монгол банкны Орхон аймаг дахь салбар мэдээллээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Булган аймгийн банкнуудад
25,352 зээлийн дансанд 121.5 тэрбум төгрөгийн зээл байршиж байна. Нийт
зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар буюу 10.9 тэрбум төгрөгөөр
буурч, чанаргүй зээл 30.2 хувиар буюу 507.3 сая төгрөгөөр нэмэгджээ.
Банкнууд дахь
харилцахын үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 33.2 хувиар буюу 4.3 тэрбум төгрөгөөр
нэмэгдсэн байна. Нийтдээ 38.3 мянган хадгаламжийн дансанд 64.5 тэрбум төгрөгийн
хадгаламж байршиж байгаагаас 80.0 хувь буюу 51.6 тэрбум төгрөг нь хугацаатай
хадгаламж юм. Хадгаламжийн үлдэгдэл жил бүр өсөлттэй гарсан бөгөөд өмнөх оны
мөн үеийнхээс нийт хадгаламж 16.0 хувиар буюу 8.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
байна.