Төлүүгийн даваанд хог хаягдал цэвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-08-26 15:41:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ байгаль орчны эрүүл ахуйн хяналт шалгалтаас гадна аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран "Цэвэр аян-2020"-ыг явуулж байна. 

Тодруулбал, энэ сарын 25-нд буюу өчигдөр “Цэвэр орчин-Цэмцгэр Булган аян”-ны хүрээнд зохион байгуулсан улсын чанартай авто замын дагуу хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Төлүүгийн даваанаас зүүн тийш 2000 метр авто замаас эхэлж, тус замын 2 талын хог хаягдлыг цэвэрлэв.


相关新闻