“World masters”-т Монголоос 20 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-18 10:50:04

Олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн “World masters” энэ сарын 27-ны өдөр Мексикт эхлэх бөгөөд манай улсаас 20 жүдоч хүч үзнэ.

Тус тэмцээн нь жин тус бүрийн шилдэг 16 бөхийг урьж оролцуулдаг гэдгээрээ бусад тэмцээнээс онцлогтой. Дэлхийн шилдгүүдийн олимпийн наадмын өмнөх цугларалт, сорилго тэмцээн гэгддэг “World masters”-т манайхаас 20 жүдоч зодоглох нь нэр хүндтэй хэрэг юм.

Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Н.Түвшинбаяр, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа,А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд нар барилдана.

Д.Өлзий

相关新闻