Уурын зуухнууд 7-21 хоногийн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-10 17:27:12

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 2020-2021 оны төв суурин газрын өвөлжилтийн бэлэн байдал хангагдаж байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

Өнөөдрийн байдлаар 24 сумаас 14 сум нэгдсэн халаалтад холбогдсон, өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан байна. Шинээр Баянтэс, Цагаанхайрхан, Их-Уул сумыг нэгдсэн халаалтад холбох ажил хийж байна. Аймгийн хэмжээнд төвлөрсөн томоохон 12, төвлөрсөн бус 30, нийт 42 уурын зууханд 7-21 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Могойн голын уурхайн нүүрсний чанарыг сайжруулах мөн нүүрс татан авалтыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн. Загастайн давааны зам барилгын ажилтай холбогдуулан нүүрс татах ажил удаашралтай байгаа.

24 сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус уурын зуухнуудын дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд урсгал засвар үйлчилгээг бүрэн хийлгэсэн байгаа. Харин “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбар нь 21 сумын цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээ, дэд станцын засвар үйлчилгээнд хоёр бригад гарч ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

Түгээлтийн алдагдлыг бууруулах зорилгоор дэд станцуудаар явж тоолуурын холболт, гүйдлийн трансформаторын алдагдал, тоолуурыг шалгасан байна. Мөн солих шаардлагатай тоолуур, гүйдлийн трансформаторуудыг нөөц сэлбэг материалаас авч сольж хэвийн болгосон. Баянтэс сумаас Тэс сум хүртэлх 15 кВт-ын 45 км ЦДАШ, дэд станцын угсралтын ажлыг хийж ашиглалтад оруулсан гэв. 

相关新闻