Энэ жил 192.1 мянган малыг хүнсэнд хэрэглэх төлөвлөгөөтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг энэ онд оны эхний нийт малын 28,0 хувь буюу
850,0-900,0 мянган малыг зах зээлд худалдан борлуулжээ. Үүнээс 5.4 хувь буюу
192.1 мянган малыг хүнсэнд хэрэглэх урьдчилсан төлөвтэй байна.
Аймгийн хэмжээнд эр хонь
180,0-200,0 мянган төгрөг, эм хонь 140-160,0 мянган төгрөгийн үнэтэй. Харин төлөг
90.0-110,0 мянган төгрөг, эр ямаа 100,0-120,0 мянган төгрөг, адуу 800,0-900,0
мянган төгрөг, үхэр 700,0-1,5 сая төгрөгөөр зах зээлд борлуулж байна.
Аймгийн хэмжээнд мах боловсруулах
зургаан үйлдвэртэй. Тэсийн Арцсуурь боомтод нэг, Тэс, Улиастай, Алдархаан суманд
тус бүр нэг, Тосонцэнгэл суманд хоёр махны үйлдвэр ажиллаж стандартад нийцсэн,
гарал үүсэл нь тодорхой махыг үйлдвэрийн аргаар боловсруулж байна. Тухайлбал, Завхан хүнс групп ХХК нь хоногт
2000 бог, 500 бод малыг төхөөрөх хүчин чадалтай. Мах сэврээх хүчин чадал нь 40,0
тонн, 55 тонн махыг гүн хөлдөөх гурав, 35 тонн махыг гүн хөлдөөгч, 2000 тонн
бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорьтой. Тэс шим хоршоо нь хоногт
80 бод, 300 бог малыг төхөөрөх хүчин чадалтай. Тураг мах 10 тонн, мах сэврээх
хүчин чадал нь 7 тонн, хөлдөөлтийн хүчин чадал нь хоногт 10 тонн, 200 тонн
бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорьтой. Нисэг Агро ХХК нь хоногт 50 бод, бог
200-250-ийг хоногт төхөөрөх хүчин чадалтай. Харин Завхан мах маркет ХХК нь хоногт 80-120 малыг төхөөрөх хүчин чадалтай, 300
тонн бүтээгдэхүүн хадгалах зоорьтой. Аймагт ажиллаж буй мах боловсруулах
үйлдвэрүүдийн хүчин чадал сайжирсан. Махны хадгалалт, боловсруулж буй махны
чанар өндөр учраас махны борлуулалт ч сайн байдаг гэж аймгийн ЗДТГ-аас
мэдээлэв.