Эмэгтэйчүүдийн “Дээд лиг-2020” ирэх даваа гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-11 13:24:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2020 оны эмэгтэйчүүдийн анхны тэмцээн “Дээд лиг-2020” есдүгээр сарын 14-нөөс эхэлнэ.


МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 10-нд дуусах бөгөөд 11 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эдгээрийн хоёр нь орон нутгийн буюу Өвөрхангай, Ховд аймгийн эмэгтэй хөлбөмбөгчид юм байна.


Энэхүү тэмцээнийг MNB Sport болон MyCujoo телевизээр хүлээн авч үзэх боломжтойг МХБХ-ноос мэдээллээ. 

相关新闻