Их Монгол Улсын гудамжны авто замын хөдөлгөөнийг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-19 11:49:16

Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны  23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл хаах болжээ.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд өөрчлөлт орох аж.

Тухайлбал, Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна.Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болохыг иргэд, зорчигчдод  мэдэгдэж байна.

相关新闻