Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурлын үеэр өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг сонгоно.
Хурал ирэх сарын 3-нд болох бөгөөд дээрх албан тушаалд нэр дэвших хүмүүс энэ сарын 28-ны 17.30 цагаас өмнө дараах бичиг баримтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны 508, 509 тоотод өмгөөлөгчдийн холбооны хурлыг зохион байгуулах ажлын багт хүлээлгэн өгөх юм байна.
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
- Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;
- Өмгөөлөгчөөр ажилласан жилийн талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа, эсхүл тодорхойлолт;
- Мөрийн хөтөлбөр /3 хүртэлх хуудаст багтаана/;
- Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;
- 1 хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.
2. Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч:
- Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;
- Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;
- Нэг хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.
Жич: Нэр дэвшигч нь Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд давхардуулан нэрээ дэвшүүлэхгүй.