Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох шүүх хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-23 15:59:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд  холбогдох шүүх хурлыг ирэх сарын 12-ны 9 цаг хүртэл хойшлуулав.

Энэхүү шүүх хурлыг өнөөдөр 10 цагт эхлүүлсэн боловч шүүгдэгч Жан Хун Чаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.

Хэргийг эргэн сануулахад, Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг 2019 онд Монгол Улсаас албадан гаргасан. Уг хэргийг зохион байгуулагчдыг баривчлан, бусад иргэдийг нутаг буцаасан юм.

 

相关新闻