Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын
улмаас орон нутагт энэ сарын 27-нд хоёр
хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ.
Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын “Намир” гэх газарт “Мустанг-150”
маркийн улсын дугааргүй мотоцикл оройн 22.40 цагийн орчим онхолдож, жолооч Ц
амиа алдсан байна.
Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн ойролцоо “Hyundai
Sonata-7” маркийн автомашин шөнийн 00.20 цагт осолдож, жолооч нь амиа алдаж, хамт явсан
гурван хүн гэмтсэн байна. Гурван хүний нэг нь дөрвөн настай хүүхэд байжээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.