“Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд 94 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-29 09:01:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас “Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ зохион байгууллаа.  

Тус үзэсгэлэн худалдааг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, малчид, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлтэй холбох, мэдээлэл солилцох, түгээх, худалдан борлуулах орчинг бүрдүүлэх зорилгоор жил бүрийн намар зохион байгуулдаг.

“Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд 11 сумын 94 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулж, худалдан борлуулсан байна.

Энэ жилийн зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд сүү цагаан идээ, айргийн нийлүүлэлт өмнөх жилүүдийнхээс бага байсан бол харьцангуй олон тариаланч оролцсон байна.

Тус аймагт зуншлага оройтсон, зарим сумын нутгаар гантай байгаа тул сүү цагаан идээ ховор, үнэ ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өндөр буюу нэг кг ааруул 30,0 мянга, нэг литр айраг 5,0-6,0 төгрөгийн үнэтэй байлаа.

Үзэсгэлэн худалдаанд том жижиг хэмжээтэй хөхүүрүүд, зүү ороож оёсон даалин, сийлбэр, айргийн модон халбага, дарсны тавиур, мөнгөний авдар гэх мэт гар урлалын бүтээгдэхүүнүүд шинээр нэмэгдсэн нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байсан.

Энэ жил Дундговь аймгийн нутгаар зуншлага тааруу, шинэ коронавирусний улмаас орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байсан тул тус үзэсгэлэн худалдаанд өнгөрсөн оныхтой харьцуулахад харьцангуй цөөн бизнес эрхлэгч оролцжээ.  

相关新闻