Өвлийн улирлын галлагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани 2020-2021 оны өвлийн галлагааг эхэллээ.
Компанийн засвар шинэчлэлийн ажил дуусч энэ жил хоёр эх үүсвэр бүхий халаалтын станцын зуухыг шинээр галласан байна.
Тус компани ард иргэд ,аж ахуй нэгжүүдийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, дулаан хангамж, шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлэх төвийн хоёр хэлтэс, таван алба, сумдын долоон салбартай, нийт 300 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.