Гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт дадлага зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-06 14:04:43

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын хэлтэс, Айраг сум дахь Гал түймэр унтраах 23 дугаар анги хамтарч Дорноговь аймгийн 14 суманд сайн дурын хэсэг, мэргэжлийн ангиудыг чадавхжуулах сургалт дадлага, үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

Сургалт дадлагын хүрээнд төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Б.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сайхандулаан сумын сайн дурын хэсэг мэргэжлийн ангид “Гамшгийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Гал түймэр” сэдэвт хичээл, сургалт зохион байгууллаа.

Мөн  гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж гамшгийн аюулын дуут дохионд үзлэг шалгалтыг зохион байгуулсан бол бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, анхан шатны багаж зэвсэгийн үзлэг шалгалт хийж холбогдох үүрэг чиглэл өгчээ.

Онцгой байдлын газрын даргын баталсан “Сумдад гамшгаас хамгаалах чиглэлээр зохион байгуулах сургалтын нэгдсэн удирдамж” төлөвлөгөөний  дагуу  Сайхандулаан сумын сургалт дадлагад нийт 52 алба хаагч оролцсон байна.

相关新闻