Авлига албан тушаалын хэрэг 10 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прокурорын байгууллагын энэ оны гуравдугаар улирлын хяналтын ажлын тухай УПЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа өнөөдөр мэдээлэв.
Хэвлэлийн хурлын үеэр “Ял эдлүүлэх ажиллагаа”-нд тус байгууллагаас тавьсан хяналтын ажиллагааны үр дүнгийн тухай танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Прокурорын газраас хорих ял цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буй эсэх болон дагаж мөрдөх хууль журмыг зөрчсөн эсэхэд шалгалт хийлээ. Шалгалтын явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2038 зөрчлийг илрүүллээ. Эдгээр зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхын тулд 131 шаардах бичиг бичиж, тохирох арга хэмжээг хуулийн дагуу авав. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй 51 албан хаагчид сахилгын хариуцлага тооцуулсан” гэлээ.
Мөн дээрх асуудалтай холбоотой зарим тоон мэдээллийг танилцуулав.
Өмнө оныхтой харьцуулахад, хяналт тавьсан хорих ял эдэлж байгаа хоригдлын тоо 650 буюу 11.9 хувиар, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, тэнсэх, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн хэргээр шийтгүүлсэн хүний тоо 4419 буюу 25.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн прокурор хоригдлыг хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоох, дүрэм өөрчлүүлэх, ял солиулах түүнчлэн ял оногдуулахаар бичсэн дүгнэлтийн тоо 321 буюу 19.7 хувиар, Тэнсэх албадлагын арга хэмжээ авахуулсан хүнээс шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн этгээдэд ял оногдуулахаар 63 дүгнэлт бичиж, шийдвэрлүүлсэн нь 45 буюу 3.5 хувиар нэмэгджээ.
Прокурорын байгууллагаас ийнхүү шалгалт хийснээр ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлж буй албан тушаалтан болон иргэд ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг бүрэн сахиж байгаад хяналт тавих ач холбогдолтой аж.
Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан хяналт шалгалтын ажлын тухай дэлгэрэнгүй танилцуулсныг сонирхуулахад,
“Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа”-нд тавих хяналтын ажлын тухайд;
Зонхилон үйлдэгдсэн дараах зөрчлийн хэргүүд багассан байна |
|||
1. |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
зөрчил |
1 хувиар |
|
2. |
Хүний эд зүйл хулгайлах зөрчил |
42 хувиар |
|
3. |
Хүний биед халдах зөрчил |
10 хувиар |
|
4. |
Эрүүл ахуйн тухай хууль зөрчил |
|
|
Зонхилон үйлдэгдсэн дараах зөрчлийн хэргүүд нэмэгдсэн байна |
|||
1. |
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн |
27 хувиар |
|
2. |
Танхайрах зөрчил |
47 хувиар |
|
3. |
Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил |
2.5 дахин
нэмэгдсэн байна |
|
4. |
Олон нийтийн газар
зүй бусаар биеэ авч явах зөрчил |
17 хувиар |
|
5. |
Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл
ажиллагаанд нь саад учруулах зөрчил |
57 хувиар |
|
6. |
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил |
57 хувиар |
Харин “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа”-нд тавьсан хяналт шалгалтын тухайд;
Гуравдугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаар 55322 гомдол, мэдээллийг хянаснаас 21927 буюу 40 хувьд нь хэрэг бүртгэл нээж, 3395 буюу 6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгажээ. Өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл 773 буюу 1 хувиар цөөрсөн байна.
Мөн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 64335 хэргээс 11520 буюу 18 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Хэрэг бүртгэлт явуулсан хэргийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 1 хувиар буурсан. Эцэслэн шийдвэрлэлт 16.4 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн авлига албан тушаалын хэрэг 10 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг
хэрэг 55 хувиар, хүн худалдах хэрэг 35 хувиар, мөнгө угаах гэмт хэрэг 11
хувиар, эрүү шүүлт тулгах хэрэг 5.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг
13 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 15 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл 22 хувиар тус тус багассан байна.
“Шүүхэд төрийг төлөөлөх болон төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах” чиглэлээр хийсэн ажлын тухайд;
Эрүүгийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оныхтой харьцуулахад 1175 буюу 5.6 хувиар, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 239 буюу 12.7 хувиар, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 107 буюу 21.2 хувиар тус тус нэмэгджээ.
Хялбаршуулсан журмаар 3676 хэрэг шүүхээр шийдвэрлүүлжээ. Үүнийг өмнөх оны энэ үетэй харьцуулж үзвэл 491 буюу 13.3 хувиар нэмэгдсэн байна.
Прокурор зөрчил хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нийт 16176 удаа оролцсон нь 4653 буюу 28.7 хувиар нэмэгджээ.
Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон оролцоо 2.9 дахин өссөн байгаа талаар энэ үеэр тус тус танилцууллаа.