Тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хүмүүсийг сургалтад хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-07 17:29:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхээс 2018-2020 онд тэнсэх албадлагын арга хэмжээ авсан хүмүүсийг соён гэгээрүүлэх нийгэмшүүлэх сургалтад  хамруулжээ.

Сургалтыг Завхан аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын 2-нд зохион байгуулсан байна.

Энэ үеэр шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өгч, дахин гэмт хэрэг үйлдэх, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх гарын авлага тараажээ.

Мөн “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Харилцаа”, “Зорилготой байж, зорилгодоо хүрэх арга зам” сэдвээр илтгэл танилцуулж, ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

 

相关新闻