Сирийн цагаачид Норвеги-Оросын хил дээр цуглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-28 11:27:40

БРЮССЕЛЬ. /ВВС/. Сирийн дүрвэгчид болон цагаачид мөргөлдөөнөөс дайжиж, Европт хүрэхийн тулд Арктикийн маршрутыг сонгож байна. Тэд Оростой залгаа хилээр нь дамжин Норвеги руу нэвтэрч байна.

Норвегийн цагдаа нарын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Скандинавын хойгийн тус улсад Оростой залгаа хилээр нь дамжин 300 орчим сири хүн очжээ. Энэ нь өнгөрсөн онд очсон Сирийн нийт иргэний тооноос 10 дахин давсан үзүүлэлт юм.

Норвегийн Засгийн газар 8000 дүрвэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна. Орогнол хүсэх сиричүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор Норвегийн эрх баригчид Оростой залгаа хилийнхээ ойролцоох Киркенес хотдоо цагаачдыг байрлуулах байгууламж барьж байгаа ажээ.

Г.Доржханд

相关新闻
注释