Хөл бөмбөгийн холбооны дүрэмд оруулсан өөрчлөлтөө хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооны IX Их хурал энэ сарын 7-нд хуралдаж, тус холбооны 2019 оны ажлын тайлан, аудитын тайлан, санхүүгийн тайлантай танилцаж, баталжээ.
Мөн “COVID-19” халдвартай холбоотой ОУХБХ /ФИФА/, дэлхийн бусад холбоодын адил 2020, 2021
оны төсвөө баталсан юм. Их хурал хурал бүрэн эрхийнхээ дагуу МХБХ-ны дүрэмд хэд
хэдэн өөрчлөлт оруулж, хурлын дараагаас хүчин
төгөлдөр хэрэгжүүлэхээр болов.
Сонгуулийн хорооноос МХБХ-ны Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхэм хөл
бөмбөгийн эв эеийг эрхэмлэн нэрээ татсан талаар Их хуралд танилцуулсан.
Түүнчлэн ёс зүйн хороо, маргаан таслах хороо, сахилгын хорооны гишүүдийг
шинэчлэн батлав.
МХБХ-ны Их хурал 52 гишүүнтэй байдгаас “Зүүн хараа бамбар” клубийн бүрэн
эрхийг чөлөөлсөн, тэдний оронд АХБХ-ны клуб лиценжүүлэх хөтөлбөрт тэнцсэн “Атлетик 220” албан ёсоор холбооны гишүүн
боллоо. Монголын Хөл бөмбөгийн холбоо 2020-2028 оны хооронд хэрэгжүүлэх урт
хугацааны төлөвлөгөөгөө энэ Их хурлаар баталсан байна.