“Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрладаг АТҮТ-ийн үйлчилгээг шилжүүлэхээр шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-12 18:27:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрладаг Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай ШӨХТГ-ын ӨБЗГ-ын дарга Т.Батцэцэг өнөөдөр мэдээлэв. 


Тэрээр, "Төрийн үйлчилгээг цахим болгосноор цаг хэмнэх, хүнээс хараат бус, авлигаас ангид байх давуу талтай. Харин “Хөсөг трейд” ХК нь цахим хэлбэрийг дэмжихгүй монополь байдлаа ашиглаж хэрэглэгчдэд хүндрэл учруулж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тус байгууллагад хийсэн хяналт шалтгалтаар тогтоогдсон бөгөөд ААН-ийг хясан боогдуулах, зөвхөн өөрийн өнгө үзэмжээр хандаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад учруулдаг байжээ. Тиймээс “Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрладаг Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэв” хэмээлээ.

 

 

 

相关新闻