Архи согтууруулах ундааг гурав хоног хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-13 08:17:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт орон нутгийн ээлжит сонгууль болж байгаатай холбоотойгоор архи, согтууруулах ундааг түр хугацаагаар хориглолоо. Тус аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 13-наас эхлэн 15-ны өдрийг дуустал түр хугацаагаар хориглосон аймгийн Засаг даргын шийдвэр гарсан байна.

          Мөн түүнчлэн сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 15-нд гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээ явуулах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

相关新闻