“Гамшгийн эрсдэлийг таниулах олон улсын өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-10-13 10:09:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Гамшгийн эрсдэлийг таниулах олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна.


Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой эл өдрийг  энэ жил дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан дор тэмдэглэж байна.

 

Олон улсын өдрийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулж байна гэж  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

相关新闻