Шүүх хуралдааны тов, явцын мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулдаг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-13 13:28:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүх хуралдааны тов, явцын мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд шууд мэдээлэх “Цахим шүүх хуралдааны систем”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа өнөөдөр танилцууллаа.


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна гэж заасан. “Цахим шүүх хуралдааны систем”-ийг дээрх зүйл заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж, өнгөрсөн 9 дүгээр сарын 9-нд нэвтрүүлжээ. 


Нэвтэрхийг хүсвэл www.live.shuukh.mn  линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  


Энэхүү цахим системээс шүүх хуралдааны тов, шүүх хуралдааны явцын мэдээлэл болон шүүх хуралдааны тухайлсан мэдээлэл зэрэг гурван төрлийн мэдээллийг товч байдлаар авах боломжтой юм. Эдгээр гурван мэдээлэл нь хуримтлагдснаар мэдээллийн дата бааз үүсгэж байгаагаараа ач холбогдолтой ажээ. Удахгүй тус системийг улам сайжруулж шүүх хуралдааны явцыг дүрс бичлэгээр шууд дамжуулах юм байна. 

相关新闻