Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулахтай холбогдуулан Есөнбулаг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар энэ сарын 20-22-ны 18:00 цаг хүртэл Есөнбулаг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Хориглосон өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, нэгдсэн болон тусгай арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг мэдээллээр хангах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.