Даланзадгадад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Даланзадгадад ѳнѳѳдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна.
Үдээс хойшийн ээлжүүд хичээллэхгүй бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгөх шийдвэр гарган ажиллаж байгаа аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга Б.Мөнхбаатар хэлэхдээ "Манайд малчин малтайгаа алга болсон гэсэн гурван дуудлага ирсэн. Сум орон нутагтай хамтран эрэн хайх ажил явуулж алга болсон иргэдээ эсэн мэнд олоод байна. Сумдаас хоёр цаг тутамд мэдээлэл аван ажиллаж байна" гэлээ. Мөн иргэдэд хол явахгүй байхыг анхаарууллаа.