ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 50 өрх 1000 гаруй сарлагийг өсгөн үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд “Сайханы сарлаг” уламжлалт баярыг 11 дэх жилдээ зохион байгууллаа.
Уламжлалт баярын үйл ажиллагааг тавдугаар сарын 24-ний өдөр Оюутын
хөндийн Үнэгт хэмээх газарт зохион байгуулсан бөгөөд сарлаг маллагааны өв
соёл, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, уламжлалт амьдралын хэв маягийг
сурталчлах, орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм.
Гурвансайхан уулын унаган байгальд
зохицон амьдардаг сарлаг үхрийг Өмнөговь
аймгийн хэмжээнд 8 сумын 50 өрх
1000 гаруй сарлагийг өсгөн үржүүлж байна.
Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах тэмцээнд гурван сумын зургаан сарлагчин зургаан бух, таван
сумын есөн сарлагчин 10 үнээтэй оролцож, биеийн галбир, нас, сэрвээний өндөр,
цээжний бүслүүр, ташуу урт зэрэг үзүүлэлтээр тэргүүн байрт Баяндалай сумын Баян
багийн сарлагчин Б.Ууганбаярын сартай бор бух, дэд байрт Ханхонгор сумын
Жаргалант багийн сарлагчин О.Нанжидын бор бух, гутгаар байрт Баяндалай сумын
Баян багийн сарлагчин Б.Цэрэн-Очирын халзан алаг бух, шилмэл үнээний төрөлд тэргүүн байрт Даланзадгад
сумын 8-р багийн сарлагчин Н.Батнямын хар тарлан үнээ, дэд байрт Ханхонгор
сумын Жаргалант багийн сарлагчин Н.Нямбатын бор тарлан үнээ, гутгаар байрт
Хүрмэн сумын Хүрмэн багийн сарлагчин Р.Цэцгээгийн хөх үнээ тус тус шалгарчээ.
Харин сарлагийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээнд дөрвөн сумын долоон багийн 35 сарлагчин оролцож, багийн мэндчилгээ, танилцуулга, сарлаг үхрээ тоноглож чимэглэсэн байдал, багийн ахлагч нарын дундах чагт зорох, тугалын хүзүүвч томох, сарлаг бугуйлдах, сарлаг булгиулах зэрэг төрлөөр өрсөлдөж тэргүүн байрт Ханхонгор сумын Н.Нямбат ахлагчтай Ёл баг, дэд байрт Хүрмэн сумын Б.Батжаргал ахлагчтай Хүрмэн 1-р баг, гутгаар байрт Баяндалай сумын Б.Чинзориг ахлагчтай Ахан дүүс баг тодорлоо.
Сарлагийн уралдаанд 600 гаруй сарлагаас Хүрмэн сумын сарлаг унаач Х.Баатаржав түрүүлж удаах
байрт Ханхонгор сумын сарлаг унаач Н.Ангараг, гутгаар байрт Баяндалай сумын
сарлаг унаач Б.Сүх, дөрөв болон тавдугаар байрт Хүрмэн сумын сарлаг унаач
А.Баянбаатар, Б.Бат-Эрдэнэ
нар оржээ.