Архангайд хоёр хэсгийн хороонд нэмэлт санал хураалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-26 23:46:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит 2020 оны сонгууль өнгөрөгч 10-р сарын 15-нд болж өнгөрсөн. Энэ сонгуулиар Эрдэнэбулган сумын 7-р баг буюу 105-р хэсгийн хороо, Жаргалант сумын 1-р баг буюу Асайт багт Сумын ИТХ-д нэр дэвшигчдийн санал тэнцсэн. Сонгуулийн тухай хуулиар тус хоёр хэсгийн хороонд 10-р сарын 25-нд нэмэлт санал хураалтыг зохион байгуулсан юм.

Эрдэнэбулган сумын 7-р багт санал өгөөгүй 417 сонгогч байснаас 132 нь саналаа өгжээ. Нэг хоосон саналын хуудас гарсан байна. Нийт санал өгсөн 132 сонгогчийн 69 хувь нь МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэтуяад, 62 хувь нь АН-аас нэр дэвшсэн Б.Анхбаярт өгсөн байна.

Жаргалант сумын Асайт багт нийт санал өгөөгүй 256 сонгогчоос 79 хүн санал өгжээ. 79 сонгогчийн 44 нь МАН-аас нэр дэвшсэн Г.Батбилэгт, 35 нь АН-аас нэр дэвшсэн Н.Бүдрагчаад өгсөн байна.

Ийнхүү хуулийн дагуу болсон нэмэлт санал хураалтын дүнгээр Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Ж.Эрдэнэтуяа, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Г.Батбилэг нар сонгогдлоо. 

相关新闻