Иргэдийн бүлэг 60 метр урттай модон гүүр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-29 17:41:15

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын Мөрөн багийн Чулуутын голд мотоцикл явах зориулалттай модон гүүр барих ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор иргэдийн бүлэг хийж байна. Уг ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгөөр хийж байгаа юм байна.

Нийт 60 метр урттай энэхүү гүүрийг 11-р сарын 2-нд хүлээлгэж өгөх ажээ.

相关新闻