Завханы 496 иргэн төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албаны нөөц
бүрдүүлэх ерөнхий шалгалтыг тус аймагт арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд
аймгийн Засаг даргын Тамгын газрын “А” болон “Б” танхимд хуваарийн дагуу зохион
байгуулна.
Завхан
аймагт ерөнхий шалгалтад орохоор 496 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтад орох иргэд https://exam.csc.gov.mn/authentication линкээр
нэвтэрч, баталгаажилтын хуудсаа шалгалтад орохын өмнө авчирна. Түүнчлэн шалгалт
эхлэх цагаас 30 минутын өмнө аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн
байх. Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг заавал авчрах. Оролцогч
бүр амны хаалттай ирэх, зөвхөн хуваарийн дагуу шалгалтад орох. Хуваарьт цагаас
хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүй. Мөн Төрийн албаны
зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журамд зааснаар шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана. Тухайлбал бусдад болон шалгалтын
үйл ажиллагаанд саад учруулсан. Шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан,
ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон. Шалгалтын үйл ажиллагаанд саад
болох, нөлөөлөх зүйлсийг шалгалтын танхимд авч орсон тохиолдолд шалгалтад
оролцогчийг танхимаас гаргана. Түүнчлэн энэ журмын 4.1-д заасан болзлыг
хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол
тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна. Шалгалтын сорилыг олон
улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад
бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд сорихыг бүрдүүлэн ажиллаж байна
гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс тус тус мэдээлэв.
Ташрамд төрийн албаны ерөнхий
шалгалт улс орон даяар өнөөдөр эхэлж байна. Шалгалтыг 2020 оны арваннэгдүгээр
сарын 4-ний өдрөөс эхлэн 9-нийг дуустал хугацаанд зохион байгуулна.