V наадмаас Универсиад наадамд оролцох шигшээ багийг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-05 10:45:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Оюутны Спортын V наадмын эхнийх болох сагсан бөмбөгийн 11 дүгээр сарын 3-8-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд Спортын төв ордонд эрэгтэйчүүд, МУБИС-ийн Спорт зааланд эмэгтэйчүүдийн багууд аваргын төлөө өрсөлдөж байна.


Энэ сарын 3-нд эхэлсэн “Монголын оюутны спортын V наадам”-ын сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгч Д.Азжаргалтай лхагва гарагт уулзаж тус тэмцээний явц, өрнөлийн талаар тодруулга авсан юм.


Тэрбээр “Монголын оюутны спортын V наадам” спортын 10 төрлөөр явагдахаас хамгийн эхэнд сагсан бөмбөгийн тэмцээнээр мягмар гарагаас эхлээд байна. Энэ тэмцээнд 17 сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 30 баг оролцож байгаа. Энэ 30 багийн хувьд 2017-2019 оны буюу сүүлийн 3 жилийн нийлбэр дүнгээр эхний 16 байрыг жагсааж тэмцээнд оролцуулж байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээс ялгаатай нь бүх багийг өрсөлдүүлж  16 байр  эзлүүлж шалгаруулах гэдгээрээ онцлогтой. Ингэж 1-ээс 16 дугаар байр хүртэл шалгаруулснаар дараагийн оюутны наадамд оролцох эрх авахад их нөлөөлөх юм. Бас дээр нь тус наадамд өрсөлдсөн багийн нэгдсэн дүнд нэмэрлэх оноог цуглуулж байгаа. Сургуулиудын багууд 4 хэсэгт тэнцүү хуваагдаж өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэй багуудын хэсгийн тоглолтууд явагдаад дуусна. Харин эмэгтэй хэсгийн тоглолт өчигдөр дууссан.Тэгээд хагас шигшээ, шигшээ тоглолтууд болон удаахь байруудын төлөөх тоглолтууд үргэлжлэн явагдана. Мөн 2021 онд БНХАУ-ын Чэндү хотноо болох Универсиад наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулж авна. Энэ тэмцээнд оролцож байгаа сургуулиудын багийн тамирчдаас Лигд тоглодог цөөнгүй тамирчид байгаа. Сүүлийн 5 жилийн аварга ШУТИС-ийн баг маш сайн бэлтгэлтэй оролцож байна. МУИС, Сити Их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, ХААИС, ХҮИС, Мон”Алтиус БТДС, Их Засаг олон улсын Их сургууль гээд хүч багууд байна даа. Ерөнхийдөө сургуулиудыг тэр баг энэ багийг хожино гэж хэлэхэд бүгд л бэлтгэлтэй, маш сайн бүрэлдэхүүнтэй оролцож байна” гэлээ.


Сагсан бөмбөгийн 2 дахь өдөр өглөөнөөс үдэш хүртэл үргэлжилсэн багуудын тоглолтын дүнг танилцуулж байна.





相关新闻