Олон хоног хоолгүй, хараа хяналтгүй байсан хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-05 17:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 62 дугаар тогтоол, Онцгой байдлын газрын даргын А/244 дүгээр тушаалаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн гэр хороолол бүхий 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхийг түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 4-нд үзлэг, шалгалт явуулжээ.


Шалгалтын үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар хорооны 2 дугаар хэсэгт түр оршин суудаг, тогтсон хаяггүй иргэн Н-ийн гэрт алба хаагчид хоёр хоног дараалан очиход дөрвөн настай охин даарсан, өлссөн, газарт хэвтсэн байдалтай байжээ.


Иймд Онцгой байдлын алба хаагчид хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, охинд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байжээ. Охиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлаад байна. 

相关新闻