Хөл бөмбөгчид 2021 онд нутагтаа тивийнхээ 2 тэмцээнийг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-06 18:33:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 2021 оны 3, 4 дүгээр сард Ази тивийн 17 болон 20-оос доош насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохион байгуулна.


Тодруулбал, 2021 оны 3 дугаар сарын 17-21-нд Улаанбаатар хотноо Ази тивийн 20-иос доош насны эмэгтэйчүүдийн, 4 дүгээр сарын 07-11-нд 17-гоос доош насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд явагдана.


Монгол Улсын 17, 20 насны эмэгтэйчүүдийн шигшээ баг аль улсын шигшээ багтай нэг хэсэгт багтаж, эх орныхоо талбайд хүлээн авч тоглох нь 2020 оны 12 дугаар сарын 23-нд Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болох сугалаагаар тодорхой болох юм.

相关新闻