Монгол Улсын шилдэг хэсгийн төлөөлөгчөөр Д.Цэнд-Аюуш тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын
ХЗДХ-ийн сайдын нэрэмжит энэ оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах
тэмцээний шагнал гардуулах ёслол өнөөдөр ЦЕГ-ын гадна талбайд боллоо.
Тэмцээний нийлбэр дүнгээр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш 79.4 оноогоор тэргүүн байрт, Төв аймаг дахь цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Нацагдорж 78.1 оноогоор дэд байрт, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Жаргалан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Баатарбилэг 74.8 оноогоор гутгаар байрт тус тус шалгарлаа.
Ёслолд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөн яамны Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020"
тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга,
цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга,
цагдаагийн хурандаа П.Оростогоо болон бусад удирдлага, алба хаагчдын төлөөлөл
оролцов.
Энэ удаагийн “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээний гуравдугаар үе шат 11 дүгээр сарын 02-05-нд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нарстай дахь хээрийн сургалтын хэсэгт болсон юм.