СЭЗИС-ийн баг Этүгэн ИС-ийг ганц оноогоор хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-07 14:30:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын төв ордны А зааланд Монголын оюутны спортын V наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 5 дахь өдрөө явагдаж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багийн тоглолтууд тун ширүүн өрсөлдөөнтэй болж байна.


Эрэгтэйчүүдийн өнөөдрийн 2 дахь тоглолтод Этүгэн Их сургууль, СЭЗИС-ийн багтай ширүүн тулаан хийж 60:61-ээр буюу ганц оноогоор Санхүү эдийн засгийн их сургуулийн баг хожиж 5 дугаар байрын төлөө өрсөлдөхөөр болов. Мөн МУИС-ийн эмэгтэйтэйчүүдийн баг өнөөдөр МҮИС-ийг 85:43-аар хожиж үзэгчид дэмжигчдээ баярлууллаа.



Өнөөдрийн тэмцээнүүдийг МҮОНТ-ээр шууд дамжуулан үзүүлж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй багуудын энэ өдрийн тоглолтын цагийн хуваарийг та бүхэнд танилцуулж байна.


 







Ташрамд сонирхуулахад өчигдөр буюу баасан гарагт тоглосон багуудын дүн:



相关新闻