Зам тээврийн салбарын 95 жилийн ойд зориулсан 5 төрөлт тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-09 14:22:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны зааланд өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам тээврийн салбарын спортын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээн болов.


Авто тээврийн 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээн ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, дартс, шатрын төрлөөр аваргаа тодруулсан юм. Тэмцээнд Зам тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Авто тээврийн залуучуудын холбоо, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монгол Улсын далайн захиргаа, ИНЕГ, МИАТ, Монголын төмөр замын багууд өрсөлдөв.


Тус спортын наадмын нээлтийн ёслолд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар оролцож, спорт-олимпизмын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагналаа.



МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Баттөрийг шагнасан бол Олимпын “Алтан медаль”-иар Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхланг шагнав.


Ташрамд сонирхуулахад, Авто тээврийн салбарын Төмөр замын “Замчин” спорт хорооноос Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал тэргүүтэй олон шилдэг тамирчин төрөн гарсан байдаг. Энэ салбараас ОУХМ Ө.Дүүрэнбаяр /жүдо/, П.Анхцэцэг /Хүндийг өргөлт/ нар ирэх онд олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох боломж байгаа юм.



相关新闻