Иргэдийн спортын IX наадмын волейболын тэмцээний аваргууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын IX их наадмын волейболын тэмцээн 2020 оны 11 дүгээр сарын 7-8 нд дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Энэ жилийн тэмцээний онцлог нь шинээр байгуулагдсан хороод иргэдийн наадмын тэмцээнүүдэд маш идэвхтэй хамрагдаж байгаа. Энэ удаагийн гар бөмбөгийн тэмцээнд 18 хорооны 300 гаруй тамирчид өрсөлдсөн байна.
Тэмцээний эрэгтэй төрөлд: 1-р байрт 11 дүгээр хороо, 2-р байрт 10 дугаар хороо, 3-р байрт 16 дугаар хороо, эмэгтэй багаас 1-р байрт 14 дүгээр хороо, 2-р байрт 3 дугаар хороо, 3-р байрт 16 дугаар хорооны багууд тус тус шалгарлаа.
Тус тэмцээний зохион байгуулагч, ХУД-ийн Биеийн тамир, спорт хорооны ахлах дасгалжуулагч Угтахбаяртай уулзаж сэтгэгдлийг нь авсан юм.
Тэрбээр: “ Энэ жил 9
дэх удаагаа болж буй энэхүү уламжлалт тэмцээн жилээс жилд улам чанаржиж, оролцогчдын
тоо нэмэгдэж, тамирчдын ур чадвар сайжирч их өрсөлдөөнтэй болдог болжээ.
Тэмцээнд 31-ээс дээш насны хорооны иргэд оролцдог бөгөөд дэд мастер, мастер, ОУХМ
цолтой тамирчны хувьд 45-аас дээш настай бол оролцдог журамтай. Энэ жилийн
хувьд Монгол улсын алдартай тамирчин, гавьяат тамирчин Г.Шоовдор гуай ирсэн
байна. Мөн 17-р хорооноос ОУХМ Д.Бямбасүрэн эгч, 10-р хорооноос ОУХМ Одбаяр ах
гээд хүмүүс оролцож байна. Дараагийн 7 хоногт олс таталтын болон ширээний шагайн
наадгайн тэмцээнээ зохион байгуулаад манай дүүргийн 7 төрөлт спортын наадам
өндөрлөнө" гэлээ.