МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит футзалны тэмцээний сугалаа явагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээллийн ууган байгууллага, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулах заалны хөлбөмбөгийн тэмцээний Техникийн зөвлөгөөн болж, сугалаа явагдлаа.
МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн хүрээнд олон уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний тэмцээн нь Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалын ордонд энэ сарын 14-15-нд болох тус тэмцээн юм.
Тэмцээнд
эрэгтэй 13,
эмэгтэй 3 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн
бөгөөд өнөөдөр тус агентлагийн мэдээллийн төвд тэмцээний сугалааг явууллаа. Тодруулбал:
Эрэгтэй
A хэсэг
1. ТВ-8 телевиз
2. NTV телевиз
3. Gogo сайт
B хэсэг
1. SPS телевиз
2. Mongol news агентлаг
3. Спортын сэтгүүлчдийн холбоо
C хэсэг
1. UBS
2. C1
3. МОНЦАМЭ-2 баг
D хэсэг
1. MҮОНТ
2. МОНЦАМЭ-1 баг
3. Монголын радио
4. Боловсрол телевиз
Эмэгтэй
1. МОНЦАМЭ
2. МҮОНТ
3. "Монгол ньюс" компани
Эмэгтэй багууд тойргоор тоглож, аваргаа шалгаруулах бол эрэгтэй багуудын тэмцээнд
хэсгээс хоёр баг шалгарна. A хэсгээс шалгарсан багууд С, B хэсгээс шалгарсан
багууд D хэсгээс шалгарсан багуудтай тоглож, ялагчид хагас шигшээд шалгарах юм.
Шагналын сан: 1-р байр - 1 сая төгрөг, 2-р байр - 700 мянга, 3-р байр - 500 мянган төгрөг байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй “Шилдэг
довтлогч”, “Шилдэг хаалгач”-ийг шалгаруулж, тус бүр 100 мянган төгрөгөөр
шагнах юм.