Баян-Өлгий аймгийн БТСГ-т зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Ц.Шаравжамцаар ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллав.
Тус Ажлын хэсэг БТС-ын салбарт хэрэгжүүлж буй дэд хөтөлбөр болон Засгийн газрын 2019 оны 37, 38-р тогтоолоор батлагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах болон Биеийн тамирын үйл ажиллагаа, БТС-ын салбарын статистик мэдээ боловсруулах талаар зөвлөгөө өглөө.
Мөн спортын
цол зэрэг, цахим мэдээллийн сангийн танилцуулга, архив, албан хэрэг хөтлөлт,
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар
зөвлөн туслах үйл ажиллагааг
амжилттай зохион байгуулсан байна.