"Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-10 12:14:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадмын хүрээнд "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 12-13-нд МУИС-ийн Төв номын сангийн 502  тоот эрдмийн танхимд болно.


Хурлыг БШУЯ, БТСУХ, Монголын оюутны спортын холбоо, МУИС, Үндэсний БТДС-иас хамтран оюутны Универсиад наадмын зааврын дагуу явуулж байгаа юм. Илтгэлийг ирсэн дарааллын дагуу хэлэлцүүлэхээр хөтөлбөрт оруулсан байна. Эрдэм шинжилгээний хуралд нэг сургуулиас 1 багш, залуу судлаач, 1 оюутан мандат авч оролцож байна.


Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар дор дурдсан илтгэлүүдийг хэлэлцэх юм байна.



Оюутан, багш нарын илтгэлийг шалгаруулан наадмын өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр  шагнаж урамшуулна.


Хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг ҮБТДС-ийн дэргэд  байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг ахлан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Баасанхүү /89890215/ нар хариуцан ажиллаж байна. "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын материалаар эмхэтгэл гарах юм байна.

相关新闻