Өчигдөр нийслэлд 86 тонн мах борлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-13 12:23:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад албаны хүмүүсийн өгсөн хариултыг хүргэж байна.


-Хот руу орох хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор хүнсний нөөц, ялангуяа махны нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн авто замын хөдөлгөөнд зөвхөн тусгай зориулалтын авто машинуудыг замын хөдөлгөөний хязгаарлалтад оруулахгүй. Тухайлбал, Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгал татуурга, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/ Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, оршуулгад явж байгаа болон хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газрын зэрэг автомашин хязгаарлалтад орохгүй гэв.


Тэрбээр, Хүнсний болон махны нөөц, тээвэрлэлтийн зохицуулалтын талаар хэлэхдээ: Хүнсний нөөц 50 тонн мах 11 дүгээр 10-нд гаргасан 1241 тоот захирамжаар орон нутгаас ирсэн махыг шалган нэвтрүүлэхэд оруулаад гаргадаггүй байсныг 1242 тоот тогтоол гаргаж оруулаад, гаргадаг болгож эргэлтийг чөлөөтэй болгосноор 86 тонн мах нийслэлд ороод байна. Одоо 86 тн мах ирнэ. Улаанбаатарт махны хангамж болгож нөөцөд 20 мянган тонн махыг бэлтгэх ажлыг 16 аж ахуйн нэгж хариуцан нөөцлөнө. Одоогоор 5 мянган тонн ирээд байгаа. Нийслэлд нөөцийн мах хүлээн авах 23 агуулах бэлэн байгаа.  Мах махан бүтээгдэхүүн шалган нэвтрүүлэх товчоогоор оруулж гаргах хүндрэлтэй байсан. Томоохон захад хөдөөнөөс мах, махан бүтээгдэхүүнээ оруулж ирдэг, Эмээлт дээр махаа бэлтгээд хот руу оруулж ирдэг иргэд бий. Махны хүнсний зах дээр мах бага хэмжээгээр орж ирж байсан. Өчигдөр НОК хуралдаад 1242-р захирамжаар ийнхүү шийдлээ. УБ хот руу ялангуяа хүнсний бараа бүтээгдэхүүн, малын тэжээл аваад гаргах эргэлтийг чөлөөтэй болгосон. Өчигдөр гэхэд 9 дүүргийн бүх дэлгүүрт 86 тн мах борлуулсан. Дахиад 86 тонн татаад оруулж ирнэ. Урсгал чөлөөтэй болсон тул мах ховордохгүй. Нийслэлийн иргэдийн махны хангамж нэмэх, 20 мянган тн мах бэлтгэх даалгаврыг хийж байгаа. Мах махан бүтээгдэхүүн бэлтгэх 16 аж ахуйн нэгж зээлээ аваад хөдөө орон нутагт очсон. Хөдөө орон нутгаас ирж байгаа нойтон махыг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Нийтийн тээврийн ариутгалын асуудалд онцгой анхаарч байгаа


-Сэлэнгээс ХӨСҮТ рүү өвчтөнийг зөөхгүйгээр тэнд нь тусгайлан эмнэлэг гаргаж болдоггүй юм уу, мөн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг сэргээх үү?


-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Сэлэнгэ аймагт гарсан 3 тохиолдолд одоогийн байдлаар 3000 хүнээс асуумж авч байна. Тэдний хувьд нэг ам бүлийн 3 хүн байгаа. Ойр орчмын 40 гаруй хүнийг тандаж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд тусгаарлалт хийсэн.

Халдвар авсан хүмүүсийн тусгаарлалтад орсон 21 хоногийн дараа дахин 14 хоног тусгаарлах асуудлыг дор дор нь шийднэ. Халдвар авсан жолоочийн хүүхэд хамт байна гээд байгаа. Үүнд хариулахад, 1 настай хүүхдийг ээжээс нь холдуулах боломжгүй. Харин халдвар хамгаалалтын бүх арга хэмжээг авч байгаа. Халдвар авсан эсэхийг тогтоох шинжилгээг 2-3 удаа шинжилгээнд хамруулж байж шийдвэр дүгнэлт гаргадаг журамтай. Хэвтэн эмчлүүлэгчдийн орны хангалтад асуудал байхгүй. ХӨСҮТ-д 145 ор байгаа, мөн 300 ор гаргахад бэлэн. Цэргийн госпитальд 500 ор гаргах бүрэн боломжтой” гэлээ.

相关新闻