“COVID-19” халдварын үед дархлаа дэмжих хоол хүнсийг ДЭМБ-аас зөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-13 15:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварын эрсдэлийг бууруулна.

 

Шингэний хэрэглээ:

Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух

Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх

Транс тос хэрэглэхгүй байх

Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Мах, махан бүтээгдэхүүн:

Халуун шөлтэй хоол идэх

Өндөг

Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Жимс, хүнсний ногоо:

Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх

Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх

Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух

Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

相关新闻